Баянхонгор, Говь-Алтайн завсар нутаг орчим Гүнгээгийн овоо гэж бий. За, ерөнхийдеө Говь-Алтайн Дэлгэрийн буурал талд шахуу юм даа. Талын тэрхүү замаар баруун аймгууд руу тухайлбал Ховд, Баян-Өлгий, Увсыг зорьсон аян замынхан тасралтгүй цувна. Соц нийгмийн үед алдарт XX баазын "саятан" жолооч Дамбий гэдэг лагс зузаан эр олон жил алтан шар замыг эвхжээ. Нэг удаа хотоос Увсыг чиглэн давхиж яваад Шаргын даваагаар оройхон чиргүүлтэй монхор ногооноороо өгсч явтал улаан зам дээр нь өлгийтэй хүүхэд тэвэрсэн залуухан хүүхэн гар өргөн зогсч байжээ.
Олон нялх нойтон хүүхдийн ах болж терсен тэрбээр ядуу тарчиг зовлонг ханатлаа амссан болохоор Дамбий өр зөелен сэтгэлтэй ессөн нэгэн учир холын замд явган нүцгэн хүүхдээ тэврэн зогсоо бүсгүйг өрөвден тэргээ хүч алдан балрах вий ч гэж бодсонгүй зогсч баруун талынхаа хаалгыг их л уриалгахан онгойлгож өгчээ. Цэнхэр торгон дээлтэй хөдөөх маягийн охин годогносон гэзгээ намжиртай шидлэн орж ирэхэд жолооч эр ч учиртай харц шидлэн “За сайн уу? Хаа хүрэх гэж үдэш орой ингэж явган нүцгэн харайлгаж явдаг билээ? Арай төрхөмдөө буцаж яваагүй байлтай" хэмээн нэг их олон долоон үг шидлэн мар, мар инээхэд бүсгүй толгой дохин мэндэлсэн болоод дув дүүгүй цомцойн суужээ. Жолооч эр ч емнех замаа ширтэнгээ "Тэгээд төрхөмдөө буцаж яваа юм бол тэр ёсчилж авсан эр нөхөр шүү юм чинь чамайг хүргээд өгчихгүй гэрээсээ шууд л хөөчихөө юу? Монголоо алдсан хог вэ, тэр чинь" гэхэд бүсгүй огтхон ч дуугарсангүйд Дамбий түүнийг дотроо өревдөн сэтгэл санаа нь цочир явахад эвгүй ч юм асуучихав уу даа гэсэн шүү юм бодож жолоогоо мушгин явтал өмнүүр нь олон хөх үнэг үнсэн саарал юм өмнүүр нь гүйж гарчээ. Монголчууд угаас алсын замд явахад үнэг таарах муу гэдэг болохоор дотроо сэжиглэнгүй хараагаад араагаа солин хурд нэмжээ.
Гэтэл гэнэт хүүхэд часхийн уйллаа. Өлгийтэй хүүхэд уйлах нь сонин биш ч хяламхийн харвал хоёр завжаараа цус савируулан хүүхдийнхээ толгойг зажилан идэж буй нь харагдах шиг болохуй цочин лавшруулан харвал яах аргагүй нөгөө хүүхэн чинь нүд нь цогшин улаарч еер рүү нь гар занган цустай шүднийхээ завсраар хүүхдййн нялх хонгор даахьтай зулайг шижигнэтэл зажлах нь цаанаа л үзэшгүй муухай харагджээ.
Дамбий энэ сэжгийн аймшигт үзэгдэлд сүнс нь зайлах дөхөн давааны оройд гараад юу болсныг эс мэдэн осолд орсон байжээ. Сүүлд сонсох нь тэнд хүүхдээ иддэг эмэгтэйн терөл арилжсан сүнс байдаг байжээ.
