+(976) 9996 0453 dareinc_l@yahoo.com and vlmcs@yahoo.com

2014-01-25

Сүнс дуудсан нь

10:00 AM

Хуваалцах
Арваад хүүхэд сүнс дуудахаар харанхуй өрөөнд сууцгаана. Сүнс дуудахдаа гол нь биш цугтаа байх нь л чухал гэдэг нь тодорхой боловч хэн хэн нь үнэхээр сүнс дуудагдан ирээд өөрсдийнх нь асуултанд хариулаасай хэмээн хүсэцгээнэ.

Банди 1: За хэний сүнсийг дуудах уу?
Охин 1: Чингис хааны сүнсийг дуудъя л даа!?
Банди 2: Тэгж яаж болдын тэр чинь аймаар догшин гэсэн буцаад явахгүй бол яах юм бэ?
Охин 2: Чи арай айгаад байгаа юм биш биздээ. (хүүхэдүүд хөхрөлдөнө.)
Банди 2: Айсан хүн хэн байгаан!? За тэгвэл дуудацгаая.
Охин 3: Хүүш ээ! нээрээ дуудах гээд байгаа юм уу? Зүгээр л яриад сууя л даа.
Банди 3: За чи яасан сүртэй юм бэ? Айгаад байгаа бол яах гэж ирсийн. Бид нар сүнс дуудах гэж л цуглаа биздээ.
Охин 3, Банди 2 оос бусад нь: Тийм шдээ тэгэлгүй яадын! та хоёр хос болвол таарах юм байна л даа.
Банди 2: угаасаа л хос мэдүү. (амандаа бувтнах)
Охин 3: ...

Ингээд бүгд зөвшөөрсөн болохоор сүнс дуудах үйл ажилгаандаа орлоо. Бүгд нэг нэг лаа асаан урдаа бариад дээгүүр нь толь эргүүлнэ.

Банди 1: Тэнгэр газрын нэрийг барин үхэгсэдийн газараас Боржигон овгын Есүхэй баатарын хүү Тэмүжин нэрт Чингис хааныг дуудаж байна. Хэрвээ ирсэн бол зүүг баруун тийш гурван удаа эргүүлнэ үү!!!

Охин 1: Өө чи дуудаж чаддаггүй юм уу? наад чинь хөдлөхгүй л ....
Бусад: Хүүе хөдөллөө хөдөллөө ...
Охин 3: Яанаа нээрээ хөдлөөд байна шдээ.

Банди 1: Чингис хаан таны амар амгаланг айлтгая. Таниас асуулт асууж болох бол зүүг мөн баруун тийш гурван удаа эргүүлнэ үү.
Бүгд : эргэлээ ... эргэлээ
Банди 2: гэхдээ баруун тийшээ эргэхгүй байна шдээ!? асуултанд хариулахгүй гэж байгаа юм биш үү!? хурдан явуулъя.
Охин 3: Харин тиймээ, арай өөр хүн дууды л даа?
Бусад: Байзаачдээ ахиад асуучих?

Эхний Банди өмнөх үгээ давтсан боловч зүү энэ удаа эргэсэнгүй. Энэ үед эмэгтэйчүүд нь айж эхэлсэн тул банди нар аргагүй Чингис хааны сүнсийг буцаан явуулахаар боллоо.

Банди 1: Эзэн хаан таны морилон ирсэнд талархалаа. Одоо та эргэн үхэгсдийн хотдоо амар тайван морилдоо. Хэрвээ та байгаа бол зүүг зүүн тийш нэг эргүүлнэ үү?
Бусад: яана. эргэлээ яваагүй байна шдээ.
Банди 2: Хөөе айж байгаагаа үзүүлж болохгүй гэсэн тэгвэл хоргодно гэдэг шдээ. Бүгд зоригтой бай. Чи алив хурдан явуулах гээд үз л дээ.

Энэ бүхний дараа дахин гурван удаа оролдсоны эцэст зүү эргэхээ болиж сүнс явсаныг илтгэв. Бүгдийнх нь амьсгаа уучирлаа. Нэг нэгнийхээ царай хараад татаж унаталаа хөхрөлдөж гарав. Өөрсдөө айгаагүй юм шиг нэгнийгээ шоолно.

Банди 1: За одоо ахиад хэний сүнсийг дуудах уу?
Банди 4: Чойном?
Банди 5: Гитлер.
Охин 4: Мандухай хатан.
Банди 6: Сүхбаатарыг дуудъя
Охин 5: Ингэхэд наад сүнс нар чинь ярихгүй болохоо онцгүй юм аа.
Банди 4: Нээрээ тийм юм аа. Энэ арга онцгүйн байна. Өөр арга байдаггүй юм уу?
Банди 5: Би нэг арга мэднэ л дээ. Интернэтээс харсын. Чөтгөрийн библи гэдэг дээр байсын.
Банди 1: Тэр чинь тэгээд чөтгөр дуудах юм уу.
Бусад: (хөхрөлдөнө)
Банди 5: Үгүй ээ, зураг нь байвал тэр хүний сүнсийг дуудаж болдог гэсэн. Тэгээд өөр бас оролцох хүмүүсийн цус, бүрээ байх хэрэгтэй гэсэн.
Охин 1: Тэгээд тэр бүрээг чинь хаанаас олох юм болж байна.
Банди 5: Байжий л даа чи! Яриж дуусаагүй байна шдээ. Тэгээд хэрвээ бүрээ байхгүй бол цаасыг бүрээ шиг болгож байгаад цуснаасаа дусаачихдаг гэсэн. Тэгэхээр өмнөх цустайгаа холбогдоод сонсож болдог гэсэн.
Банди 1: Тэгээд наад чинь бүтэх юм уу?
Банди 5: Бүтнээ.. Би интернэтээс бүүр найдвартай иймэрхүү юм байдаг сайтнаас харсан гээд байхад.
Банди 2: Ээ мэдэхгүй.
Банди 1: Чи бас л айгаад байгаа юм уу?
Охин 3: Би лаг гараа зүсэхгүй шүү.
Банди 4: Зүгээр л зүүгээр хатгаад болоо шдээ.
Охид: За нэгэнт цуглачихаад яадын бэ!? хийгээд үзьеэ.
Банди 2-осс бусад нь: тиймээ, та 2 нээрээ аймхай юм аа? явах юм уу?
Банди 2: За хэн айсын оролдгүй яадын.
Охин 3: ...

Ингээд өрөөнийхөө гэрлийг асаан хэрэгтэй зүйлээ бэлдэцгээн нилээн бужигнав. Цүнс дуудах ажлыг толгойлох банди компьютэр асаан сүнсийг нь дуудах хүнийхээ зургийг хайж эхэллээ. Тэгээд удаан хэлэлцсэний эцэст арай хор хүргэхгүй байх гэдгээр нь Буддаг дуудахаар болов. Зургийг нь ч хэвлэж авлаа. Бусад нь цаас, зүү зэргийг бэлэн болгосон байв. Ингээд ахин гэрлээ унтраан Буддагийн зургийг голдоо тавиад өмнөө нэг нэг цус тусаан мөн цаасан дээрээ нэг дусал цус нялаад хуйлан чихэндээ барин сууцгаав.

Банди 5: Харанхуйн эзэн, Тамын захирагч Эрлэг Номун хаан таньд цусаа өргөн барья. Бид нарын өчүүхэн өргөлийг болгоон соёрхож. Бидний дотны хүн болох энэхүү насан эцэслэгчийг хормын төдий энд ирүүлж хайрлаач.

Бүгд аянга цахих дуунд бондсос хийн бослоо. Хоорондоо юу вэ? юу вэ? хэмээн шуугилдаж байх мөчид ахин аянга цуурайтлаа. Бүгд гайхан цонх өөд харвал бороон дусал цонхыг зөөлөн тогшиж эхэллээ. Бүгд инээлдэл хий юмнаас айцгаасандаа нэгнийгээ шоолцгоов. Тэгээд эргэн сүнс дуудах ажилдаа орлоо.

Банди 5: Та хэрвээ зөвшөөрч буй бол энэ зургийг эргүүлнэ үү!?
Бусад: Эргэхгүй л байна даа. Болдоггүй бололтой.
Банди 5: Буруу дуудад байгаан байхдаа.
Банди 1: Сатан чинь Монголоор ярихгүй, Англиар яридаг байхгүй юу.
Бусад: (инээлдэнэ)
Банди 5: Англиар ч биш Латинаар л яридаг байх шүү.
Банди 2: Тэгээд Будда ирээд хаанаар ярих болж байна.
Үл мэдэгдэх хоолой: Сэтгэлийн хэлээр.
Бүгд: Юу байсан бэ? Юу байсан бэ?
Үл мэдэх хоолой: Хүсэж байгаа юмаа сайтар тунгаан бодож бай!
Бүгд: Сонссон уу!? сонссон уу?

Ахиж хичнээн оролдсон боловч дуу хоолой ч сонсогдсонгүй, зураг ч эргэсэнгүй. Үүрийн туяа цонхоор тусаж эхлэх үед бүгд ядран унтацгаалаа.

Банди 2: чи хүсэж байна уу?
Охин 3: аанхаа.

Хүн хүссэн юмаа сонсдог нь жам юм даа...

Энэ өгүүллэгийн Hanper блогоос авсан болно.